Ховд аймгийн "ШИЛДЭГ ХҮҮХЭД"-үүд шалгарлаа

Image may contain: 2 people, people standing and indoor

Аймгийн хүүхдийн нэгдсэн “Харш”-ийн сүлд модны наадам 2017 оны 12 сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. Бүтэн жилийн ажлаа тайлагнаж, хийсэн бүтээснээ үнэлүүлж, шилдэг хүүхдүүдээ шалгаруулдаг энэхүү наадам нь Ховд аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Д.Галсандондогийн ивээл дор зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд аймгийн шилдэг хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, зорилтот бүлгийн хүүхдүүд, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн төлөөлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дугуйлангийн хүүхдүүд, Дэлхийн зөн ОУБ-ын зорилтот бүлгийн хүүхдүүд зэрэг 200 хүүхэд оролцлоо. “Харш”-ийн сүлд модны наадамд аймгийн Засаг даргын орлогч, Хүүхдийн төлөө зөвлөлийн орлогч дарга Ч.Уранчимэг, ГБХЗХГ-ын дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Номинчимэг, БСУГ- ын дарга М.Пүрэвхүү, Жаргалант сумын орлогч дарга, Хүүхдийн элч Ц.Лувсанлхамоо нар оролцож Шилдэг хүүхэд багачуудад мэндчилгээ дэвшүүлэн баяр хүргэж шагнал гардуулав.

Image may contain: 14 people, people standing, wedding and indoor

 “Харш”-ийн сүлд модны наадмаар оны шилдгүүдээ тодруулан алдаршуулдаг уламжлал ёсоор 11 номинацад дараах хүүхдүүд амжилт бүтээлээрээ тодорсон байна. 
Аймгийн шилдэг “Оюунлаг хүүхэд”-ээр Ховд Их Сургуулийн дэргэдэх Лицей сургуулийн сурагч М.Чингүүн, 
Аймгийн шилдэг “Тамирчин хүүхэд”-ээр 12 жилийн 3-р сургуулийн сурагч О.Ням-Эрдэнэ. 
Аймгийн шилдэг “Байгальд ээлтэй хүүхэд”-ээр Булган сумын 12 жилийн 1-р сургуулийн сурагч Г.Билэгмаа. 
Аймгийн шилдэг “Удирдагч хүүхэд”-ээр 12 жилийн 3-р сургуулийн сурагч Ч.Золзаяа, 
Аймгийн шилдэг “Өв соёлыг өвлөгч хүүхэд”-ээр Дуут сумын 12 жилийн ахлах сургуулийн сурагч Б.Энхманлай.
Аймгийн шилдэг “Манлайлагч хүүхэд”-ээр 12 жилийн 3-р сургуулийн сурагч Б.Төрсайхан, 
Аймгийн шилдэг “Техник сэтгэлгээтэй хүүхэд”-ээр 12 жилийн 6-р сургуулийн сурагч О.Сүхбат. 
Аймгийн шилдэг “Бүтээлч хүүхэд”-ээр Булган сумын 1-р сургуулийн сурагч М.Дэлгэрмаа, 
Аймгийн шилдэг “Энэрэнгүй үйлстэн хүүхэд”-ээр 12 жилийн 1-р сургуулийн сурагч Б.Номин, 
Аймгийн шилдэг “Авъяаслаг хүүхэд”-ээр 12 жилийн 3-р сургуулийн сурагч Б.Ариунболд 
Аймгийн шилдэг "Онцлох хүүхэд”-ээр Хөгжил политехник коллежийн сурагч Ц.Долгормаа нар шалгарлаа. Мөн "Хүүхдэд ээлтэй байгууллага"-аар Дэлхийн зөн ОУБ, "Хүүхдэд ээлтэй хүн"-ээр Ич Монгол компанийн захирал Р. Сайханжаргал нар шалгарчээ.

Image may contain: 10 people, people standing

Сүлд модны наадамд Хүүхдийн ордны дугуйлангийн сурагчид, сургуулиудын авъяаслаг хүүхдүүд ая дуу, бүжиг наадмаа толилуулав. Өвлийн өвгөн аав цасан охидтойгоо хүрэлцэн ирж Харшийн сүлд модны наадамд оролцож байгаа бүх хүүхдүүдэд бэлэг гардуулсан байна. 

Image may contain: 6 people, people standing

Image may contain: 5 people, people on stage, people dancing, people standing, shoes, child and indoor

Image may contain: 5 people, people standing, wedding and indoor

Image may contain: 2 people, crowd and indoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ