Аймгийн Засаг дарга Д.Галсандондог "Эгшиглэнт эхийн хишигт найрагч" М.Отгонбаярт хүндэтгэл үзүүлэв



Засгийн газрын 36 дугаар тогтоолоор Төрийн хошой шагналт, зууны манлай романч Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулан БОЛОР ЦОМ-35 яруу найргийн наадмыг 12-р сарын 15 ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод зохион байгуулсан. Наадамд 32 найрагч шүлгэн хүлгээ уралдуулсанаас Ховд аймгийн Дуут сумын уугуул яруу найрагч М.Отгонбаяр тэргүүн байранд шалгарч "Эгшиглэнт эхийн хишигт найрагч"-аар тодорч адис хүртсэн. Одоогоос 8 жилийн өмнө буюу 2009 оны "БОЛОР ЦОМ" наадамд Дуут сумын харьяат яруу найрагч Х.Эрдэнэбаатар түрүүлж байсан бол энэ жилийн "Болор цом"-ын эзэн найрагч мөн Дуут сумаас төрлөө. Ийнхүү Ховдчууд "Эгшиглэнт эхийн хишигт" 2 найрагчтай болсон түүхэн мөчийг тохиолдуулан "Болор цом-35" яруу найргийн наадмын Тэргүүн байрын шагналт, яруу найрагч М.Отгонбаярыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү нар болон аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчид хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ