Баруун бүсийн төв-Ховд аймгийн онцгой байдлын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн цэргийн командлалын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр
"Говийн чоно-2018" олон улсын сургалт, дадлага сургууль зохион байгуулах асуудлаар анхны уулзалтаа Ховд аймагт зохион байгуулав. Ажлын хэсэг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх болон БОЭТөвийн удирдлагуудтай уулзалт хийж 2018 онд Баруун бүсийн хэмжээнд зохион байгуулах олон улсын дадлага сургуулийн бэлтгэл ажлын талаар санал солилцож, хамтран зохион байгуулах мэргэжлийн албад, байгууллагын дарга, мэргэжилтнүүдтэй биечлэн танилцав.
"Говийн чоно-2018" сургалт, дадлага сургуулийг 2018 оны 05 дугаар сард баруун бүсийн таван аймгийг хамруулан Баруун бүсийн төв-Ховд аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна.
ВИДЕО: