"Икэл" цогцолбор, "Титэм" стадионы зураг төслийг “Эгэл” ХХК гүйцэтгэж дуусган, хүлээлгэн өглөө



Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогийн 2016-2020 онд Ховд аймгийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудын нэг болох соёл урлагийн “Икэл цогцолбор”-ын болон “Титэм" стадионы зураг төсөл бэлэн болж, хүлээлгэн өглөө. Уг зураг төслийг “Эгэл” ХХК гүйцэтгэсэн байна. Зураг  төсөл хүлээн авах үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон  холбогдох албаны бусад хүмүүс оролцов.  “Икэл” цогцолбор нь 800 хүний суудалтай хурлын заал, 200 хүний суудал бүхий кино театр, уулзалтын танхим, ресторан, үйлчилгээний талбай, дугуйлан секц хичээллэх анги танхим, зочид буудал, залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх олон төрлийн үйлчилгээ бүхий 9 давхар ордон юм. Нэг ёсондоо олон нийтийн нийгэм соёлын хэрэгцээг хангах томоохон бүтээн байгуулалт болох төдийгүй үүнийг дагаад орон нутагт ажлын байр, аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих зэрэг олон давуу тал бий болно гэж үзэж байна. Ховд аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалт буюу барилга байгууламж баригдаагүй бөгөөд хамгийн сүүлд спортын ордны барилга баригдсан байна. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ