Хүний эрхийн үндэсний комисс, Аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөл, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газартай хамтран
"Иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг” арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдөр ЗДТГ-ын Хуралдааны их танхимд зохион байгуулах тул иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
Энэхүү өдөрлөг арга хэмжээ нь “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийг угтан зохион байгуулж байгаа юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан бөгөөд жил бүр дэлхий нийтээрээ “Хүний эрхийн олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өдгөө 70 дахь жилтэйгээ золгож байна.
Мэдээлэл авах утас: 94036603, 99437159