АНУ-ын Энхтайвны корпусын сайн дурын ажилтнуудтай аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх уулзаж санал солилцлоо


Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх АНУ-ын Энхтайваны корпусын Сайн дурын ажилтнуудтай уулзаж санал солилцлоо. Ховд аймгийн хэмжээнд энэ жил сайн дурын зургаан ажилтан ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагаас Монгол улсад 60 гаруй хүн ажилладаг байна. Сайн дурын ажилтнууд нь тухайн орон нутгийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэргэжилтнүүдээ ажиллуулдаг. Энэ жилийн тухайд Ховд аймагт эрүүл зөв хооллолт, боловсролын чиглэлийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Энэ хүрээнд тухайн салбарт болон байгууллагууд нэлээдгүй ажил, арга хэмжээг зохион явуулжээ. Тухайлбал, “Воу’s too man” буюу хөвгүүдийн боловсрол, ёс зүй, хандлага, хувь хүний хөгжил төлөвшилд зориулан зуны амралтаар зуслан дээрх арга хэмжээг зохион явуулсан нь үр дүнтэй байсныг уулзалтын үеэр онцолж байв. Мөн “Сайн аав” хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлсэн зэрэг тухайн салбарын эрэлт хэрэгцээ хүсэлтэд тулгуурлан байгууллага, олон нийт рүү чиглэсэн ажил арга хэмжээг хийж хэрэгжүүлэх боломж их байгааг сайн дурын ажилтнууд хэлж байлаа.

  
Ж.САР


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ