Өнөөдөр хуралдсан аймгийн Онцгой комиссын хурлаар хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондог онцгой комиссын бүх гишүүдэд төв суурин газруудын халаалт дулааны байдалд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Ингэснээр аймгийн онцгой комиссын гишүүд хуваарийн дагуу халаалт дулааны доголдолтой байгаа орон сууц, албан байгууллага дээр жижүүрлэн ажиллахаар боллоо.ВИДЕО: Огноо: 10/4/2017 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2481 Мэдээ таалагдсан: