-Аргын тооллын 9 сарын 18. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Аргын тооллын 9 сарын 18. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 28, шар бич, их морь-9 од, гал суудал, 2 хар мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:33-18:58.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэрүүл, тэмцэл ирнэ цээрлэ.
-Хулгана, луу, бич, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтэн сөрөг муу.
-Хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, хурим хийх, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, мал адгуус муулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, эд юм өгөх, үхэгсдийн үйл, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ