Намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, намын гишүүд дэмжигчдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, намын үйл ажиллагааг иргэд сонгогчдод сурталчлах зорилгоор Ховд аймгийн Ардчилсан намаас гишүүд дэмжигчдийнхээ дунд Урлаг-Спортын анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна. 2017 оны 09-р сарын 21-24-ны өдрүүдэд Ховд хотноо зохиогдох тус арга хэмжээнд Ховд аймгийн 16 сум, аймгийн төвийн 12 багийн намын гишүүд дэмжигчид нийт 28 баг оролцох ажээ. Өөрөөр хэлбэл: Спортын баг 23 хүртэл гишүүнтэй харин Урлагийн баг 14 хүртэлх гишүүнтэй оролцох ба урлаг, спортын тэмцээний шагналын сан тус бүр 10,000,000/Арван сая/ төгрөг байх юм.
Спортын тэмцээн нь Гар бөмбөг- Эрэгтэй, Эмэгтэй Ширээний теннис - Эрэгтэй, Эмэгтэй, Холимог хос, Шатар- Эрэгтэй, Эмэгтэй, Хүчит бөхийн барилдаан гэсэн төрлөөр явагдах бол урлагийн тэмцээн нь Язгуур урлаг \хамтлаг 4-5 хүн, Гоцлол дуу \1 хүн\, Хамтлаг бүжиг \4-6 хүн\, Гоц авьяастан \1хүн\, Яруу найраг \ Ховд нутгийн холбогдолтой\ гэсэн төрлөөр явагдаж шилдэгүүдээ шалгаруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.