-Аргын тооллын 9 сарын 6. Лхагва (Буд) гараг /2017/


-Аргын тооллын 9 сарын 6. Лхагва (Буд) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 15, улаан бич, шувуун хошуут-24 од, ус суудал, 5 шар мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:16-19:23.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, өлзийтэй төгс сайхайн болно. Гэвч бар, могой, морь, хонь жилтнээ цээртэй.
-Хулгана, луу, бич, гахай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтэн сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, шинэ бүтээл гаргах, бичиг сурах, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, мал адгуус муулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, ажил эхлүүлэх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, үр суулгах, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, бэр авахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ