-Аргын тооллын 9 сарын 4. Даваа (Сумьяа) гараг /2017/


-Аргын тооллын 9 сарын 4. Даваа (Сумьяа) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 13, хөх морь, тооно-22 од, төмөр суудал, 7 улаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:14-19:27.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн, аз жаргал ирнэ. Гэвч хулгана, луу жилтнээ цээртэй.
-Бар, нохой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтэн сөрөг муу.
-Байшин, балгад тэргүүтэн газар шорооны үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, сан тавих, хот байгуулах, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, нас уртасгах ном айлдуулах, усан эмчилгээ хийлгэх, худалдаа наймаанд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, мал худалдан авахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ