Ховд аймгийн баяр наадам 7-р сарын 10-11 ний өдрүүдэд болно.


Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.6, 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн гаргасан Аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 15 ны өдрийн А/248 дугаар захирамжаар Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг 2017 оны 07 дугаар сарын 10-11 ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ.



Аймгийн баяр наадам зохион байгуулах хороог 19 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан ба хорооны  даргаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, нарийн бичгийн даргаар Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нар ажиллана. Үндэсний их баяр наадмын  Хурдан морины уралдаан зохион байгуулах салбар хорооны даргаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, нарийн бичгийн даргаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа А.Эрдэнэчулуун, Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах салбар хорооны даргаар Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантөмөр, нарийн бичгийн даргаар аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Цэдэнбал, Сурын харваа зохион байгуулах салбар хорооны даргаар аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, нарийн бичгийн даргаар аймгийн Биеийн тамир, Спортын газрын дасгалжуулалтын албаны дарга Ч.Түмэндэмбэрэл, Шагайн харваа зохион байгуулах хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх, нарийн бичгийн даргаар аймгийн Шагайн харвааны салбар холбооны нарийн бичгийн дарга Т.Мөнхтогтох, Аж ахуйн салбар хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга М.Отгонханд, нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны дарга Д.Эрдэнэцэцэг,  Урлаг, соёл, спортын асуудал хариуцсан салбар хорооны даргаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, нарийн бичгийн даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Г.Жавзанхорлоо, Хэв журмын асуудал хариуцсан салбар хорооны даргаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбат нарийн бичгийн даргаар Цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга Ц.Загиржав нар тус тус ажиллах юм. Салбар хороодын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулалтын өндөр хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг аймгийн засаг дарга Д.Галсандондог аймгийн Засаг даргын орлогч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ш.Батсүхэд даалгасан байна. 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ