Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 56,1 хувь нь аймгийн Засаг дарга Д.Галсандондогт дахин итгэл үзүүллээ.


Аймгийн ИТХ-ын ээлжит III хуралдаан амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн  хуралдаанаар аймгийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Д.Галсандондогийн "Аймгийн 2017 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэл, "Аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" илтгэлийг тус тус хэлэлцэн баталлаа.



Мөн аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс оруулсан  Аймгийн Засаг дарга Д.Галсандондогт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан хуралдааны дэг, дотоод журамд өөрчлөлт оруулан, хуралдааныг 06-р сарын 03 нд багтаан дуусгахаар баталж шөнийн  03 цаг хүртэл хуралдлаа.



Хэлэлцэх асуудалтай холбогдуулан нэр бүхий зарим Төлөөлөгчид Ардчилсан намын бүлгээс  ямар үндэслэлээр аймгийн Засаг даргыг огцруулах санал оруулсан талаар тайлбар авч, Төлөөлөгчид, болон аймгийн Засаг даргаас  асуулт асуун, санал бодлоо илэрхийллээ.



Дараагаар нь 5 хүний бүрэлдэхүүнтэй тооллогын комисс байгуулан, Аймгийн Засаг дарга Д.Галсандондогийг албан тушаалаас нь огцруулах, эсэх асуудлаар нууц санал хураалт явуулсан юм.



Санал хураалтад нийт 41 төлөөлөгч оролцсоноос 1 саналын хуудас хүчингүй, 23 төлөөлөгч огцруулахгүй, 17 төлөөлөгч огцруулах санал өгч, нийт Төлөөлөгчдийн 56,1 хувь нь аймгийн Засаг дарга Д.Галсандондогт дахин итгэл үзүүллээ.  Тэрээр дахин итгэл үзүүлж дэмжсэн төлөөлөгчиддөө баярлалаа гээд, Ховд аймгийнхаа ард иргэдийн нийтлэг эрх ашгийн нийт төлөө, орон нутгийхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахаа илэрхийллээ. ВИДЕО:




  

2017 оны 06-р сарын 2-3 ны хооронд Нутгийн удирдлагын хуралдааны их танхимд хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдааныг  орон нутгийн Ховд телевиз, Олон ястны телевиз, Жаргалант телзевиз, Ховдын мэдээ сонин, орон нутгийн мэдээллийн  WWW.KHOVDNEWS.MN сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч, уран бүтээлчид, инженер техникийн ажилчид сурвалжлан ажиллалаа. 













Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ