Монгол Улсын Үндсэн Хууль болон Жагсаал Цуглаан Хийх Журмын Тухай Хуулийн 4-р зүйлд заасан эрхийнхээ хүрээнд Ховд аймгийн Ардчилсан намаас аймгийн Засаг даргын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох хуулийн хэрэгжилтийг хангуулахыг шаардах зорилгоор энэхүү жагсаалыг зохион байгууллаа. Жагсаалд аймгийн Ардчилсан намын хорооны дарга удирдлагууд, гишүүд дэмжигчид нь эрх баригчдыг хуулийн хүрээнд амлалтаа биелүүлж, ажлаа хийхийг шаардсан уриа лоозон барин жагссан юм.
Улмаар Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Л.Энхбаяр тэргүүтэй намын гишүүд аймгийн Засаг даргыг албан тушаалаасаа огцрохыг шаардсан албан бичгээ Засаг дарга Д.Галсандондогт гардуулан өглөө.
Албан шаардлагад аймгйин ИТХ-ын 2-р хуралдаанаар батлагдсан 2017 оны орон нутгийн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлсэн, Төрийн жинхэнэ албан хаагчдыг улс төрийн зорилгоор хууль бусаар хоморголон халсан зэрэг 4 үндэслийг тусган огцрохыг шаарджээ. Аймгийн Засаг дарга Д.Галсандондог аймгийн Засаг даргын албан тушаалыг хуулийн хүрээнд хашиж байгаагаа хэлээд Ардчилсан намаас ирүүлсэн албан шаардлагагыг хүлээн авч, уг шаардлагад тусгагдсан асуудлуудыг хуулийн дагуу судалж, эргэн хариу өгөхөө илэрхийллээ.