"КОЙКА" олон улсын байгууллагын Сайн дурынхны хөтөлбөр хариуцсан менежер Хун Хёнсүг, ажилтан Ц.Төмөрчулуун нарын төлөөлөгчид Ховд аймагт ажиллаж байна. Төлөөлөгчдийг Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд болон ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлага, Нийгмийн бодлого, Санхүү төрийн сан, Хяналт үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга нар хүлээн авч уулзан, талуудын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр цаашид "КОЙКА" олон улсын байгууллагаас Ховд аймагт ажиллах сайн дурын гишүүдийн хүсэлтийг аймгийн ЗДТГ-ын холбогдох хэлтсээр дамжуулан хүргүүлж байх санал тавьсан бөгөөд ЗДТГ-ын зүгээс тус саналыг хүлээн авч хамтран ажиллах боломжтой гэж үзлээ.
Энэ оны хувьд Ховд аймагт "КОЙКА" олон улсын байгууллагаас Ховд их сургууль, Нийгмийн халамж, хөдөлмөрийн хэлтэст 2 гишүүн ажиллаж байна. Тун удахгүй 2 гишүүн шинээр томилогдон ирэхээр болжээ.
"КОЙКА" байгууллага Ховд аймгийн боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр түлхүү хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид Боловсрол, Эрүүл мэнд-Эрүүл ахуй, Төрийн захиргаа, Зам тээвэр, Усны менежмент зэрэг салбаруудад сайн дурын гишүүн томилон ажиллуулж, томилогдсон гишүүдээр дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг онцоллоо. Ийнхүү цаашид КОЙКА олон улсын байгууллагаас сайн дурын гишүүн урихдаа аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээр дамжуулан хүсэлт гаргаж байхаар тохиролцлоо.