“Бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулна.


Ховд аймгийн хөгжлийн стратеги, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх ажлын хүрээнд “Бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Энэхүү хурлаар “Бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн” зохион байгуулах хөтөлбөр, бэлтгэл ажлын төлөвлөгөө, зохион байгуулах арга хэмжээний зардал гаргах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.




“Бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулсанаар төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, биенес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх замаар шинэ техник, технологи бүхий худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ