Олон улсын Музейн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв.


Ховд аймгийн Музей нь жилдээ гадаад, дотоодын гурван мянга орчим иргэдэд үйлчилдэг баруун Монголын өв соёлын томоохон төв юм. Тэгвэл ОУ-ын Музейн өдрийг тохиолдуулан аймгийн Музей, Ховд Их Сургууль, хамтран Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд Ховд Их Сургуулийн эрдэмтэн судлаачид, Музейн эрдэмтэн судлаачид оролцож, Хүрэл зэвсгийн үеийн олдвор, түүнийг хадгалан хамгаалах, өсвөр хойч үед түгээх чиглэлээр харилцан туршлага солилцлоо.



Баруун Монголын түүх-соёлын их өвийг хадгалсан Ховд аймгийн Музей нь өвөг дээдсийнхээ арвин их баялаг, түүх дурсгалыг хайрлан хамгаалах, иргэд олон нийтэд сурталчлан таниулах, музейн үзмэрүүдийн тоог нэмэх, олдворуудыг сэргээн засварлах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр олон ажлыг санаачилан өрнүүлж байгааг Музейн дарга онцолж байлаа. Мөн “Тэнгэрийн зэв” нэртэй Хүрэл зэвсгийн үеийн олдворуудын үзэсгэлэнг гаргасан байна.



Энэ үйл ажиллагаанд, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон, ХИС-ийн захирал доктор М.Алтанабагана, БОАЖГ-ын дарга Л.Батбаяр нарын албаны хүмүүс оролцов. Энэ үеэр соёлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг аймгийн хүндэт тэмдэг, Ховд хотын хүндэт тэмдгээр шагнасан байна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ