Үндэсний Статистикийн хорооноос өнгөрсөн 3-р сараас эхлэн аймаг бүрт зохион байгуулж буй Багийн Засаг дарга нар, Статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын статистик ур чадварыг ахиулах сургалт энэ сарын 16-17 нд өдрүүдэд Ховд аймагт боллоо. Сургалтанд Тус аймгийн 91 багийн Засаг дарга нар, сумдын төрийн сангийн төлөөлөгчид, статистикийн асуудал хариуцсан ажилтнууд гээд 100 гаруй хүн оролцлоо.
Сургалтанд оролцогчдод Үндэсний Статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Хүн ам ,орон сууцны тооллогын товчооны дарга А.Амарбал, Хүн ам,нийгмийн статистикийн газрын шинжээч Т.Жаргалсайхан нар болон холбогдох мэргэжилтнүүд сургалт явуулж, мэдээ мэдээллээр ханган, статистик мэдээ, түүвэр судалгаа зохион байгуулах, мал тэжээвэр амьтны судалгаа, эд хөрөнгийн тооллого, хүн ам өрхийн мэдээлэл мэдээлийн санг хэрхэн бүрдүүлэх зэрэг олон чухал асуудлаар чадвар эзэмшүүллээ.