Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж Ховд аймагт ажиллаж байна. МУ-ын Ерөнхийлөгчийг Ховд аймагт хүрэлцэн ирэхэд нь аймаг орон нутгийн удирдлагууд Нисэх онгоцны буудлаас угтан авч, Аймгийн төв талбайд Ховд цэргийн хүрээний хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүллээ.
Дараагаар нь Ховд аймгийн Нийгэм эдийн засгийн байдлын талаарх танилцуулгыг сонслоо. Үдээс хойш 13 цагт Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Мөн баруун бүсийн сэтгүүлчидтэй уулзаж ярилцахаар төлөвлөжээ.