"Шинэ зууны эцэг эхчүүд" гэр бүлийн зөвлөгөөнд 180-аад хүн оролцлоо.



Жил бүрийн 5-р сарын 15 ны өдрийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг тохиолдуулан  аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас "Шинэ зууны эцэг эхчүүд" гэр бүлийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.






Зөвлөгөөнд Ховд аймгийн 17 сумын Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга нар, сумдын эцэг эхчүүдийн төлөөлөл, зохион байгуулагчид гээд 180 гаруй хүн оролцлоо. Өөрөөр хэлбэл хүүхдүүдээ үлгэр дуурайлал бүхий асран хүмүүжүүлж буй эцэг эхчүүдийн төлөөлөл, малчин, тариаланч, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, залуу гэр бүлийн төлөөлөл, олон хүүхэдтэй, зорилтот бүлгийн болон шилдэг тэргүүний гэр бүлүүдийн төлөөллөөс сонгон оролцуулжээ. Зөвлөгөөнөөс  гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил, хүмүүжил төлөвшил рүү чиглэсэн зөвлөмж гаргаж хэрэгжүүлэн ажиллахаар болж байна.  










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ