“Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чадавхи бэхжүүлэх” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.



Ховд аймгийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын газраас 2017 оны 04 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд Эрдэнэбүрэн, Ховд, Буянт, Мянгад, Дөргөн сумдад ажиллаж эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр батлагдсан хуулиудыг практикт хэрэглэх арга зүйгээр хангах, эцэг эх, хүүхэд залуучуудад сурталчлах, Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгаалын хамтарсан баг, сумдын Уяачдын холбооны үйл ажиллагаанд зөвлөн туслах, гэр бүл, хүүхэд, залуучуудын өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор  “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чадавхи бэхжүүлэх” сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.




Сургалт хэлэлцүүлэгт  Буянт, Мянгад, Дөргөн, Ховд, Эрдэнэбүрэн сумдын  хүүхэд, залуучууд, гэр бүлийн гишүүд, төрийн албан хаагчид болох хүүхдийн өмнө үүрэг хүлээгч 600 гаруй  хүн хамрагджээ. Энэ үеэр шинээр хэрэгжиж эхэлсэн хуулиудыг иргэдэд сурталчилах ажил хангалтгүй хийгдэж байна, гэр бүлийн хүмүүжил төлөвшил, Монгол хүний удмын санг хамгаалах Ургийн бичиг хөтлөх, залуучуудад чиглэсэн ажлыг орон нутагт зохион байгуулах талаар арга зүй өгч мэдээллээр хангасан чухал сургалт боллоо хэмээн сумдын иргэд, удирдлагууд талархал илэрхийлжээ.  




Мөн Зүүн бүсийн 5 сумдын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын асуудал эрхэлсэн ажилтнуудын ажилтай танилцаж, Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхэд хамгаалын хамтарсан багийн ажилд хяналт үнэлгээ хийн, арга зүй өгч ажиллалаа гэж аймгийн Гэр бүл, Хүүхэд Залуучуудын газраас мэдээллээ.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ