Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлын үеийн өрхөөс асуулга авах, болон мэдээлэл шивэх аргазүйн талаар нэгдсэн ойлголтод хүргэх зорилгоор Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас энэхүү сургалтыг 3-р сарын 28 29 ний өдрүүдэд орон нутагтаа зохион байгууллаа. Тус сургалтанд ховд аймгийн багийн ахлагч нар, Сумдын засаг дарга нар, амьжиргааг дэмжих зөвлөлийн дарга нар ХХҮГ-ын мэргэжилтнүүд, тоологчид шивэгчид гээд 185 хүн хамрагдсан байна.