Ховд аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн ажлын хэсэг суманд ажиллав.


Ховд аймаг дахь  Улсын бүртгэлийн хэлтсээс МУ-ын бүртгэлийн хуулийг сурталчилах, хөдөөгийн иргэдэд бүртгэлийн талаар тодорхой мэдээлэл өгөх үүднээс анхан шатныхаа нэгжид хүрч ажиллаж байна. Хөдөөгийн иргэдийн хувьд бичиг баримтаа гээгдүүлсэн, үрэгдүүлсэнээс эхлээд эд хөрөнгөө бүртгүүлэх, эдийн засгийн эргэлтэнд оруулахад хэрхэн ямар бичиг баримт бүрдүүлэх талаар тодорхой мэдээлэл байдаггүйгээс дахин дахин явж, чирэгдэх асуудал тулгардаг. Тиймээс Улсын бүртгэлийн хэлтсээс анхан шатны нэгждээ ирж ажиллан иргэдийг мэдээ мэдээллээр ханган заавар зөвлөгөө өгч  шаардлагатай бол зарим бүртгэлийг газар дээр нь хийж, зөрчлийг арилган ажиллаж байгаад хөдөөгийн иргэд талархаж байна. Ховд суманд өнөөдөр зохион байгуулсан "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т тус сумын мал аж ахуйн баг бүрээс малчид ард иргэдийн төлөөлөл, тус сумын төсөвт байгууллагуудын ажилтан албан хаагчид иргэдийн төлөөлөл ирж оролцон бүртгэлийн асуудлаар тодорхой мэдээллийг авлаа.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ