Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд аймаг орон нутгийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Зөвлөгөөнд 97 байгууллагын удирдлагууд оролцох ёстой боловч зарим байгууллагын дарга, эрхлэгч нар хүндэтгэх шалтгаангүйгээр шинэ оны анхны шуурхай зөвлөгөөнд хүрэлцэн ирж оролцсонгүй. Дараа дараагийн зөвлөгөөнд энэ мэтчилэн оролцоогүй тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллана гэдгийг Аймгийн Заасаг даргын тамгын газрын дарга анхаарууллаа. Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр 2016 оны ажлын үр дүн, 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил, үр дүнгийн гэрээний талаар ярилцаж албан байгууллагуудын дарга эрхлэгч нарт тодорхой асуудлаар үүрэг чиглэл өглөө. Дараагийн шуурхай зөвлөгөөн энэ сарын 3 дахь долоо хоногийн 2 дахь өдөр буюу энэ сарын 17-нд болно. Огноо: 1/3/2017 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 11605 Мэдээ таалагдсан: