-Аргын тооллын 10 сарын 17. Даваа(Сумьяа) гараг / 2016

-Аргын тооллын 10 сарын 17. Даваа(Сумьяа) гараг / 2016
-Билгийн тооллын 16. гоё хүүхэн-1 од, хар бич, үхэх барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:14-18:00.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул. Гараг одны барилдлага нь муу болой.
-Хулгана, луу, бич, нохой жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтэн сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, бэрийн үйл, хурим хийх, гэр байшин барих, чимэг зүүх, бүжиг наадам хийх, дарцаг хийсгэх, мал адгуус муулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, ном сонсох, замд гарах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ