-Аргын тооллын 10 сарын 15. Бямба(Санчир) гараг / 2016
-Билгийн тооллын шинийн 14. дэлгэрүүлэгч-26 од, цагаан морь, идэр барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:11-18:03.
-Өдрийн сайн цаг: хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалантай сайн. Гэвч хулгана, үхэр, гахай жилтнээ цээртэй.
-Морь, бар, нохой, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтэн сөрөг муу.
-Мал худалдах, замд явах, насан буян бүтээх, эд мал авах, байшин барих, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, баясгалангийн хурим, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Зүү тавих, хануур төөнүүр, мэс засал хийлгэх, хутга мэсний үйл, байр засах, гэр барих, улаан идээ авах, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.