Цаг агаар

Ховд аймгийн нийт нутгаар өвөлжилт хэвийн байна

12 дугаар сарын дунд арван хоногийн мэдээгээр Ховд аймгийн нийт нутгийн 65-70 хувьд нь бага зэргийн цасан бүрхүүл тогтсон байна. Цасны зузааны хувьд Дарви, Алтай сумдад 3-4 см, Манхан, Булган, Үенч, Чандмань, Зэрэг, Цэцэг сумдад 0-1 см-ийн цастай Мөнххайрхан, Ховд, Эрдэнэбүрэн, Мянгад, Буянт, Жаргалант гэсэн сумдад одоогоор цасан бүрхүүл тогтоогүй байна. Алтайн салбар уулсаа дагаж цасан бүрхүүл тогтсон хэдий ч өвөлжилт хүндрээгүй хэвийн байна гэж аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Хөд
12/22/2020

2020 оны 12-р сарын 21-нээс 12-р сарын 28-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  22,26,27-нд зарим газраар ялимгүй цас орно.Салхи: 22,26,27-нд зарим газраар 6-11м/с, Алтайн салбар уулсаар зарим үед түр зуур 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.Агаарын температур: Цэцэг, Зэрэг сумын нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
12/21/2020

2020 оны 12-р сарын 14-нөөс 12-р сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 20, 21-нд зарим газраар ялимгүй цас орно.Салхи: 20, 21-нд зарим газраар 6-11м/с, Алтайн салбар уулсаар зарим үед түр зуур 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.Агаарын температур: Уулархаг нутаг болон Цэцэг сумын нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
12/14/2020

2020 оны 12-р сарын 07-ноос 12-р сарын 14-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 10, 11-нд зарим газраар цас орно.Салхи: 09, 10, 11-нд зарим газраар 6-11м/с, Алтайн салбар уулсаар зарим үед түр зуур 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас 4-9м/с.Агаарын температур: Хугацааны эхээр уулархаг нутаг, Цэцэг сумын нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, 11-нээс хүйтний эрч чангарч уулархаг нутаг болон Цэцэг сумын нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөд
12/7/2020

2020 оны 11-р сарын 30-наас 12-р сарын 07-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 12-р сарын 01,05-нд уулархаг нутгаар ялимгүй цас орно.Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 4-9м/с.Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
11/30/2020

Алтай салбар уулсаа дагасан бага зэргийн цоохор цастай байна

2020-2021 оны өвөл Ховд аймгийн 17 сумын 91 багт 8476 малчин өрхийн 3841.6 мянган мал өвөлжиж байна. Үүнээс өөрийн аймгийн бусад суманд отор нүүдэл хийсэн 20 өрхийн 9.6 мянган толгой мал байна. Түүнчлэн Говь-Алтай, Баянхонгор, Увс аймгийн нийт 32 өрхийн 18.8 мянган толгой мал Ховд аймагт өвөлжиж байна. Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор зэрэг өөр аймаг, сумын 43 өрхийн 32.9 мянган толгой тавиул мал өвөлжиж байна гэж Ховд аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.Энэ оны арваннэгдүгэ
11/25/2020

2020 оны 11-р сарын 23-наас 11-р сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2020 оны 11-р сарын 23-наас  11-р сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:Хур тунадас: 25,29-нд зарим газраар ялимгүй цас орно.Салхи: Ихэнх хугацаанд баруунаас 4-9м/с.Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх төлөвтэй.  
11/23/2020

11 дүгээр сарын 18,19,20-нд зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар цас орно.

2020 оны 11-р сарын 15-ны өдрийн 20 цагаас 11-р сарын 16-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9м/с, зарим газраар 10-12м/с. Агаарын температур нийт нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 3-8м/с. Агаарын температур шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.2020 оны 11-р сарын 17-н
11/15/2020

2020 оны 11-р сарын 09-нөөс 11-р сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 16-нд зарим газраар ялимгүй хур тунадас, уулархаг нутгаар цас орно.Салхи: 10,13,14-нд баруун, баруун өмнөөс 4-9м/с, зарим газраар 10-12м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 3-8м/с.Агаарын температур: Хугацааны эхээр нийт нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 15-наас хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 граду
11/9/2020

2020 оны 11-р сарын 02-ноос 11-р сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 04,05-нд зарим газраар ялимгүй хур тунадас, уулархаг нутгаар цас орно.Салхи: 04, 05, 06-нд ихэнх нутгаар баруун, баруун өмнөөс 7-12м/с, зарим газраар 13-15м/с, Алтайн салбар уулсаар 16-18м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Бусад хугацаанд баруунаас 5-10м/с.Агаарын температур: Хугацааны эхээр нийт нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 05-наас бага зэрэг хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан,
11/3/2020
Ховдын мэдээ