11-р сарын 01,02-нд зарим газраар бага зэргийн цас орно



2022 оны 10-р сарын 30-ны өдрийн 20 цагаас 10-р сарын 31-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр. Агаарын температур нийт нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

Ховд хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас  секундэд 2-7 метр. Агаарын температур шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

2022 оны 11-р сарын 01-нээс 11-р сарын 05-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын  урьдчилсан  мэдээ

Хур тунадас: 11-р сарын 01,02-нд зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр.

Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээлээ.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ