Цаг агаар

Ховд аймгийн нийт нутгийн 90 гаруй хувьд нь 0,1-24мм-ийн хэмжээтэй хур тунадас оржээ

Аймгийн УЦУОШТ-өөс авсан мэдээгээр 06 дугаар сарын 27-ны өдөр орсон хур тунадас нийт нутгийн 90 хувийг хамарч оржээ. Цэцэг сумааас бусад бүх сумдад бороо орсон бол Булган, Алтай, Үенч сумдад хамгийн бага, Жаргалант, Ховд сумдад хамгийн их хэмжээтэй хур тунадас орсон байна. Цаашид буюу 06 дугаар сарын 30, 07 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд 3 өдөр дараалан хур тунадас орох төлөвтэй байгаа учраас малчид, ард иргэдийг үер усны болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа.ВИДЕО: Аймгийн УЦУОШГазрын да
6/28/2021

Ховд аймгийн нийт нутгийн 70 хувьд нь бороо орж байна

Өнөөдөр 06 дугаар сарын 27. Яг одоо Ховд аймагт энэ хавар, зун ороогүй усархаг бороо орж байна. Аймгийн УЦУОШТөвөөс авсан мэдээгээр одоогийн байдлаар Ховд аймгийн Булган, Алтай, Үенч, Мөст, Цэцэг, Мөнххайрхан сумдаас бусад сумдын нутгаар буюу нийт нутгийн 70 хувьд нь бороо орж байна. 06 дугаар сарын 28-ны өглөөний 04-05 цаг хүртэл үргэлжлэн орох төлөвтэй байна.
6/27/2021

25,26,27-нд зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орж борооны өмнө салхи түр зуур ширүүснэ

2021 оны 06-р сарын 22-ны өдрийн 20 цагаас 06-р сарын 23-ны өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ.Ховд аймгийн нутгаар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10м/с, зарим газраар 12-14м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Агаарын температур: Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.Ховд хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10м/с. А
6/22/2021

Энэ сарын 15,19,21 -нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ

2021 оны 06-р сарын 14-нөөс 06-р сарын 21-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвХур тунадас: 15,19,21 -нд зарим газраар бага зэргийн бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.Салхи: 15,20,21-нд зарим газраар 7-12м/с. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.Агаарын температур: 15,16-нд сэрүүсч уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан, 17-ноос дулаарч уулархаг нутг
6/14/2021

2021 оны 06-р сарын 02-ноос 06-р сарын 06-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2021 оны 05-р сарын 31-ний өдрийн 20 цагаас 06-р сарын 01-ний өдрийн 20 цаг хүртэлх  хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээХовд аймгийн нутгаар: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 4-9м/с, зарим газраар 10-12м/с. Агаарын температур: Шөнөдөө уулархаг нутгаар 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө Алтайн өвөр говиор 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.Ховд хот орчмоор: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас 4-9м/с. Агаарын температур шөнөдөө 5-7 г
5/31/2021

2021 оны 05-р сарын 24-нөөс 05-р сарын 31-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2021 оны 05-р сарын 24-нөөс 05-р сарын 31-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвХур тунадас: 25, 28,30-нд зарим газраар бага зэргийн бороо орно.Салхи: 25,27,28,30-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар 13-15м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх төлөвтэй  байна гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ. 
5/25/2021

2021 оны 05-р сарын 17-ноос 05-р сарын 24-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 20,21,22-нд зарим газраар бага зэргийн бороо орно.Салхи: 19,20,21-нд зарим газраар 8-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 3-8 метр.Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, 21-нээс нийт нутгаар сэрүүсч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.
5/18/2021

2021 оны 05-р сарын 10-наас 05-р сарын 17-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 12-15-нд зарим газраар бага зэргийн бороо орно.Салхи: 11,13,14,15-нд зарим газраар 7-12м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 3-8 метр.Агаарын температур: Нийт нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
5/10/2021

2021 оны 05-р сарын 03-наас 05-р сарын 10-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 08,09-нд зарим газраар хур тунадас орно.Салхи: 04,08,09-нд зарим газраар 8-13м/с, Алтайн салбар уулсаар 16-18м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 3-8 метр.Агаарын температур: 06-наас нийт нутгаар дулаарч уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ. 
5/3/2021

2021 оны 04-р сарын 26-наас 05-р сарын 03-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 01,02-нд зарим газраар,  03-нд уулархаг нутгаар хур тунадас орно.Салхи: 30,01-нд зарим газраар 8-13м/с, Алтайн салбар уулсаар 15-17м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 3-8 метр.Агаарын температур: 28-наас нийт нутгаар дулаарч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх төлөвтэй гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.
4/26/2021
Ховдын мэдээ