2022 оны 09-р сарын 27-ноос 10-р сарын 01-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 28,29-нд зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орно.
Салхи: 27,28,29-нд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: 28-наас нийт нутгаар хүйтэрч уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.