Хур тунадас: 27, 28-нд Алтайн салбар уулсаар, 30, 10-р дугаар сарын 01,02-нд зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 27,28,30-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус,өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нийт нутгаар хүйтэрнэ /Хугацааны эхээр салхи шуургатай, сүүлчээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ/ гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.