2022 оны 10-р сарын 16-наас 10-р сарын 20-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: 18,19-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.
Салхи: 15,18,19-нд зарим газраар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар 13-15 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээлээ.