Ховд аймгийн Мянгад сумын ИТХ, сумын ЗДТГ, “Тогтвортой амьжиргаа-3” төсөл, Цагаанбулан багийн ИНХ, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллага хамтран нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадваржуулах, үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог сайжруулах, хуралдаанаас гарах тогтоол шийдвэрийг батлан хэрэгжүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоог хангах, бусад сум, багуудад сайн туршлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор Цагаанбулан багийн Иргэдийн Нийтийн хурлын “Жишиг хуралдаан” зохион байгууллаа.
ВИДЕО:
Тус хуралдаанд Мянгад сумын Цагаанбулан багийн иргэдээс гадна Баянхошуу, Чацарганат, Баянбулаг, Гахайт багийн иргэд, багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид, багийн Засаг дарга, багийн эмч, аймаг, сумын удирдах ажилтнуудын төлөөлөл 200 гаруй хүн оролцов.