Цахилгаан эрчим хүчний тооцооны тоолуурын баталгаажуулалтыг хийж байна



Ховд аймгийн 16 сум, аймгийн төвийн хэрэглэгчид Цахилгаан эрчим хүчний тооцооны 14000 гаруй тоолуурыг  ашиглаж байна. Эдгээр тоолуурыг зөв  ашиглаж байгаа эсэхэд 4-8 жилд нэг удаа улсын ээлжит хяналт, шалгалт баталгаажуулалтыг аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсээс тусгай графикийн дагуу хийж  зөвшөөрөл олгодог байна. Үүний дагуу 2018 онд Манхан, Зэрэг, Дарви, Чандмань сумдын 1500 гаруй аймгийн төв буву Жаргалант сумын Буянт, Бугат, Алагтолгой, Хайрхан багийн Дэд станц 11,63,83,87,19 87-аас тэжээгдэж байгаа 500 гаруй айл өрх Наран багийн Толхын ойлын 1,2,3-р 12 айл, Болорын 27 айл, Буянтын боргио 1,2,3 байр, Хаш өргөөгийн 12 айлын сууцны 100 гаруй айл өрхийн тоолуурт баталгаажуулалт хийж байна. Улсын ээлжит баталгаажуулалтанд одоогоор нийт 2100 гаруй тоолуурыг хамруулж шаардлага хангахгүй 388 ширхэг тоолуур байсныг ашиглалтаас хасаж Ховд ЦТС ХХК 191 ширхэг тоолуурыг өөрийн эргэлтийн тоолуураараа сольж тавин ажиллажээ.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ