Ховд аймгийн Орон нутгийн өмчийн газраас Засгийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 тоот тогтоолд заасан шууд худалдан авах журмын дагуу “шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга эд хогшил нийлүүлэх” ажилд үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Худалдан авалтыг Орон нутгийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх ба нийт үнийн дүн 19 710 000 /арван есөн сая долоон зуун арван мянган төгрөг/ байна.
Саналыг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын байр 4 давхар Орон нутгийн өмчийн газрын 401 тоот өрөөнд албан бичгээр хүлээж авна.
Үнийг санал ирүүлэх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7-р зүйлд заасан ерөнхий шаардлага хангасан байна.
Ижил төстэй ажлын гэрээ буюу энэ чиглэлийн тоног төхөөрөмж, тавилга эд хогшил нийлүүлсэн туршлагатай байх/-ашиглагч байгууллагын тодорхойлолт, татварын өргүй тодорхойлолтыг тус тус заавал ирүүлнэ.
Хаяг:Аймгийн ЗДТГ-ын байр 4 давхар 401 тоот
Утас: 99699771, Цахим хаяг:bolorerdeneb12@gmail.com