
2025 оны 03-р сарын 24-нөөс 04-р сарын 02-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв/ Хугацааны эхээр нийт нутгаар салхи шуургатай байна /
Хур тунадас: 25, 26-нд зарим газраар бага зэргийн цас, нойтон цас орно.
Салхи: 24-нд Уулархаг нутгаар, 25,26-нд ихэнх нутгаар секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед түр зуур 24 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар секундэд 4-9 метр.
Агаарын температур: 26,27,28-нд хүйтэрч, нийт нутгаар шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтайн өвөр говиор шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +2... +7 градус дулаан байна гэж аймгийн УЦУОШТөвөөс мэдээллээ.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:
Өнөө шөнө /2025.03.24-25/ болон маргааш /2025.03.25/ өдөртөө нийт нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул:
-Тээвэрчид хол ойр зорчихдоо машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
-Малчид өндөр настай болон бага насны хүүхдийг мал хариулгад явуулахгүй байх,
-Малаа холын бэлчээрт гаргахгүй байх,
-Дулаан хувцаслах зэргээр учирч болзошгүй аливаа эрсдэлээс сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ байна.
Баруун гурван сумдаас бусад сумдын нутгаар салхи секундэд 18-20 метр зарим үед 24 метр хүрч ширүүсэх тул цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжтэй байхыг зөвлөж байна.