-Аргын тооллын 3 сарын 24. Даваа (Сумьяа) гараг (2025)



-Аргын тооллын 3 сарын 24. Даваа (Сумьяа) гараг (2025)
-Билгийн тооллын 25, хар луу, мэнгэ 3 хөх, суудал гал, элдэв тэнгэртэн-20 од, идэр барилдлагатай өдөр. Бага хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:47-19:10.​
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40),  гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд ам, тавхай, тахимд, гэрийн сүлд эд бараанд орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Хишиг даллага авах, бурхан сахиус, лус, тэнгэр, гал тахих, усан балин өргөх, сүм хийд, шүтээн босгох, бурханд залбирах, буяны үйл, багш шавь болох, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, эм найруулах, эм залах, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, мал номхруулж, уналга эдэлгээнд сургах, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, арилжаа наймаа хийх, мал хөнгөлөх, тариа ногоо тарих, гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, сан тавих, хот байгуулах, үхэгсдийн үйл, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэх, төмрийн үйл сайн. Үс засуулах, хануур төөнүүр хийлгэх, бэрийн үйл, газар хөндөх, мод таслах, суваг шуудуу ухах, газар малтах, хариулга хийх, эвлүүлэх, улайны үйл, мал гаргах, ан гөрөө хийх, цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, шинэ хувцас өмсөх, оёж, хатах, эсгэх, ажилчин шүтүүлэх, ном сонсох, нүүдэл хийх, замд гарах, эд юм өгөх, өмнө зүгт явах муу.
-Зурхайч Д. Цогтбаатар. утас: 96616668.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ