Олон угсаатны соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэгч
“Жангар” цайны замын өв соёлын наадам боллоо. Энэ оны есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан тус наадмын нээлтэд Ховд аймгийн 17 сумын соёлын өвлөн уламжлагчид, аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид, гадаадын долоон улсын аялагч, жуулчдын төлөөлөл оролцов.
Энэ үеэр алтайн магтаал болон
"Өндөр алтай нутаг" уртын дуугаа эгшиглүүлэх зэргээр угсаатны соёл уламжлалыг илтгэсэн олон талт үйл ажиллагаа өрнүүллээ.
Мөн Ховд аймагт
"ЖАНГАР" наадмыг санаачлан зохион байгуулж байсан Булган сумын Засаг дарга асан Д.Баатарсүрэн
"ЖАНГАР" тугийг аймгийн удирдлагуудад албан ёсоор хүлээлгэн өглөө.
Үүний дараагаар наадмын үйл ажиллагааны гол чимэг болсон тэмээн жингийн цувааг угтан авав.
Жинчид Манхан сумаас Ховд аймгийн төв хүртэл 100 гаруй км замыг туулан ирлээ. Энэ нь тэмээнд ачаа ачиж нүүдэллэх эртний соёл уламжлал, ёс заншлын нэгээхэн хэсгийг сурталчлахын зэрэгцээ тэмээн сүргийг өсгөх, залуу малчдад туршлага судлах олон талын ач холбогдолтойг онцолж байлаа.
Тэртээ 1941 онд Борондангийн Лувсангаар ахлуулсан жинчид Ховд аймгийн Манхан сумаас ОХУ-ын Бийск хот хүртэл 1030 км замыг туулан тэмээн жин тээхдээ ашиглаж байсан хонхыг өнөөдрийн тэмээн жингийн цуваанд хөтлөн ирж байсан түүхтэй.
“Жангар” Цайны зам соёлын өвийн IV наадмын хүрээнд:
-Монгол туургатны туулийн наадам,
-“Жангар” тууль хайлах хүндэтгэлийн арга хэмжээ
-“Жангар” цайны зам, олон угсаатны өв соёл эрдэм шинжилгээний IY бага хурал
-Уртын дууны аймгийн уралдаан,
-“Цайны соёл” цай чанах үзүүлбэр, үйлчилгээ
-Монгол нүүдэл өв соёлын үзүүлбэр
-“Тэмээн жин” аялал жуулчлалын үзүүлбэр
-Тарвасын баяр, Намрын ногоон өдрүүд
-Угсаатны цай чанах “Цайны соёл” өртөө
-“Өв соёл” өртөө
-“Ховдод үйлдвэрлэв” соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа явуулав.
Ингэснээр Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.