"Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" ашиглалтад орсноор 30 гаруй ажлын байр бий болж байна

2 хүн, эмнэлэг ба бичвэр нарын зураг байж магад

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв"
-ийн үйл ажиллагаа Монгол Улсын хэмжээнд анх удаа Ховд аймагт эхэллээ.

Улсын хэмжээнд Хөвсгөл, Ховд, Дундговь, Дархан-Уул, Өмнөговь, Архангай аймагт ийм төв барих ажил эхэлж анхных нь Ховд аймагт ийнхүү ашиглалтад орж байна. 

5 хүн нарын зураг байж магад

Энэхүү төвийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барьж байгуулсан.

4 хүн, кларнет ба хийл нарын зураг байж магад

Тус төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм. 

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Тус төв ашиглалтад орсноор Ховд аймаг төдийгүй баруун бүсийн аймгийн иргэд ч тусламж, үйлчилгээ авах боломж бүрдлээ. Орон нутагт 30 гаруй ажлын байр бий болж байна.

3 хүн нарын зураг байж магад

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон холбогдох албаны төлөөлөл тус төвийн нээлтэд оролцлоо. 

9 хүн, хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах, амьдрах, ажиллаж, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна. 
Монгол Улс, бидний амьдарч буй нийгэм бүгдэд тэгш хүртээмжтэй байж иргэн бүр улс орныхоо хөгжилд оролцоотой, нэгдэн нягтарч хамтдаа урагшлах ёстой”-г онцлов. 

4 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаахаа мэдэгдэж улс төрийн бусад намуудад ч мөн уриаллаа. 

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн агентлаг байгуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн удирддаг байх, аймаг бүрд олон улсын стандарт хангасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв байгуулахаар боллоо. 

5 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Мөн Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль, түүний холбогдох журамд аливаа байгууллагууд дэд бүтэц, нийтийн тээвэр, зам, барилга байгууламжийн тендерт оролцохдоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах шалгуур үзүүлэлтийг тусгайлан зааж, дагаж мөрдүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай байгууллагад нийт ажилтны дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар заасныг заавал мөрдүүлэхээ Ерөнхий сайд мэдэгдлээ.

6 хүн нарын зураг байж магад


ЖИЧ:
Нээлтэд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэд, хүүхдүүдийн зургийг өөрсдийнх нь зөвшөөрлөөр авч, олон нийтийн сүлжээнд байршуулсан болно.

3 хүн нарын зураг байж магад

2 хүн нарын зураг байж магад


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ