Ховд аймаг:2023-2024 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман бүтээн байгуулалт ашиглалтад хүлээж авна

Тайлбар байхгүй.

Аймгийн Боловсрол, Шинжлэх ухааны газраас авсан мэдээллээр 2023-2024 оны хичээлийн жилд Ховд аймаг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Үүнээс:

Жаргалант сумын наймдугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөл есөн сарын нэгэнд ашиглалтад орно. Ингэснээр тус цэцэрлэгийн хүүхдийн тоо 75-аар нэмэгдэж нийт 175 болох юм.

Түүнчлэн Булган сумын Баянсудал багт 150 хүүхдийн цэцэрлэг Жаргалант сумын Бичигт багт 150 хүүхдийн цэцэрлэгийг шинээр, Дуут суманд 100 хүүхдийн дотуур байр, Манхан суманд 150 хүүхдийн дотуур байр шинээр барьж энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Харин 2024 онд Багш хөгжлийн төв, Жаргалант сумын Малчны хороололд Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Мөнххайрхан сумын дунд сургуулийн барилгыг тус тус барьж дуусган ашиглалтад хүлээж авах юм байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ