Байгууллагын календарчилсан төлөвлөгөө, ЗӨСҮТ-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 14-ний А/34 тоот тушаалаар батлагдсан
/Зэрлэг шувуудыг тандах судалгааны арга зүй батлах тухай/ арга зүйн дагуу 2023 оны 05 дугаар сарын 03-05-ны хооронд Буянт, Мянгад сумын нутагт хамаарах Шувуун цамхаг, Шувуун цуглаан, Чулуун овоо, Өргөн ширэг, Элсэн шанаа зэрэг таван цэгт газар ажиглалт, судалгааг хийж гүйцэтгэжээ.
Ажиглалт судалгаагаар давхардсан тоогоор 84 зүйлийн 914 шувуу тоологдсон байна.
Ус, намгийн шувуудын ажиглалт, шувууны томуугийн тандалт, усны шувуудын ажиглалтын ажлыг хийж гүйцэтгэхэд ямар нэгэн өвчний сэжигтэй болон үхсэн шувуудын сэг, зэм тааралдсангүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Шувуудын ажиглалт судалгааны үеэр нуурын хөвөө дагуу хаваржиж байгаа долддн өрхийн долоон иргэн, тахианы нэг фермийн гурван иргэнд шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж асуумж судалгаа авсан байна. Мөн Зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх тараах материал 53 ширхгийг тараан ажиллажээ.