"ШУУРХАЙ БҮЛЭГ" цасанд боогдсон иргэдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ



Дуут сумын нутагт хаваржиж буй малчинд аймгийн төвөөс өвс, тэжээл хүргэхээр явсан дөрвөн хүн цасанд боогдож төөрсөн байсан. 
Эдгээр иргэдийг олж тогтоон Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, "ШУУРХАЙ БҮЛЭГ" хүрч очин эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ.

"ШУУРХАЙ БҮЛЭГ" нь Онцгой байдлын газрын аврагчид, БОЭТ-ийн эмч, Дуут сумын ЗДТГ-ын албан хаагчдаас бүрдсэн 15 хүн гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. 

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэд осгосон байдалтай байгаа ба Онцгой байдлын газрын авто машинаар тээвэрлэн сумын эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ