Төллөвөл зохих нийт малын 87870 толгой буюу 6.3 хувь нь төллөжээ



Ховд аймгийн 17 сумын хөдөө аж ахуйн 91 багт 8600 гаруй малчин өрхийн 3.4 сая толгой мал хаваржиж байна гэсэн статистик мэдээ бий. Үүнээс энэ хавар 1.4 сая эх мал төллөнө. Энэ сарын 16-ны байдлаар төллөвөл зохих нийт малын 6.3 хувь буюу 87870 толгой мал төллөжээ. Үүнээс 86755 толгой төл бойжиж, 1117 толгой төл хорогдсон байна. 

Харин малын зүй бус хорогдол 37542 толгойд хүрчээ. Төрлөөр нь авч үзвэл тэмээ 62, адуу 2561, үхэр 3216, хонь 11039, ямаа 20664 хорогдсон, 10718 толгой мал хээл хаясан мэдээтэй байна. 

Нийт нутгаар хаваржилтын нөхцөл байдал хэвийн байна гэж аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ