Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг- Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаад байгаа билээ. Энэ дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын бүтэц орон тоо, ажилтан алба хаагчдыг холбогдох чиг үүргийн байгууллагууд руу шилжүүлээд байна. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарыг салбар салбарын байгууллагууд руу тухайн салбар хариуцсан байцаагчаар журмын дагуу шилжүүллээ.
Мөн лабораторийн ажилтнуудыг Стандарт хэмжилзүйн газар руу шилжүүлэв.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь нийт 44 орон тоон дээр 39 хүн ажиллаж байснаас захиргаа аж ахуй, үйлчилгээний гэсэн 7 хүн цомхотголд орж байгаа. Цомхотголд орсон хүмүүсийг өөрсдийнх нь саналыг харгалзан тэтгэмж олгох эсвэл тохирох ажлын байранд шилжүүлэн ажлын байраар хангах асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх юм гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.