Монгол улс 2018 оноос хойш хүн амын нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг шинжилгээ, оношилгоог хийж ирсэн байдаг. Энэ жил насны багц, товлол, давтамж-д өөрчлөлт оруулж шинэчилсэн юм.
Хуучин мөрдөгдөж байсан тушаалд зөвхөн 18-аас дээш насны иргэдийг эрт илрүүлэх шинжилгээнд хамруулж байсан бол шинэчилсэн журмаар 0-18 насны хүүхдийн эрт илрүүлгийн хоёр багц шинээр нэмэгдэж, нийт 6 насны бүлгээр 31 төрлийн өвчин эмгэгийг илрүүлэх 40 төрлийн оношилгоо, шинжилгээг хийхээр болсон.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар хүүхдүүдийн дунд зонхилон тохиолдох өвчин эмгэг, хөгжлийн хоцрогдол, амны хөндий, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт үед нь илрүүлж өвчний хүндрэл, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийг бууруулах зорилготой.
"Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг" нь жил бүр явагдах бөгөөд иргэн та насны товлолын дагуу эрт илрүүлэгтээ хамрагдаж эрүүл мэндээ хамгаалаарай.
Иргэн та аль насны багцад хамаарахаа доорх зурган мэдээллээс харна уу!