Соёлын яамнаас санаачлан орон нутаг дахь харьяа байгууллагын үйл ажиллагаатай танилцах, тулгамдаж буй асуудлыг сонсох, мэргэжил арга зүйгээр хангах, мөн цаашдын зорилго, зорилт төлөвлөгөөг танилцуулах зорилгоор
“Соёл урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх” бүсчилсэн уулзалт, сургалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж, аймгийн соёлын байгууллагын 100 гаруй ажилтныг хамруулсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар “Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө”, Гүйцэтгэлийн төлөвлөгөө, түүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, Соёл урлагийн салбарын төсвийн шинэчлэл зэрэг сэдвүүдээр мэдээлэл хүргэж, санал солилцлоо. Мөн Ховд аймгийн Соёлын хэлтэс, Хөгжимт драмын театр, Музей, Номын сангийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна.
Ховд аймгийн хэмжээнд Соёл урлагийн салбарын 19 байгууллагад 180 гаруй хүн ажиллаж байна.
ВИДЕО: