Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны хурал боллоо



Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны хурал өнөөдөр \2021.01.11\ боллоо. Хурлын хүрээнд Жаргалант, Үенч, Мөнххайрхан сумын төсөвт байгууллагуудын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, нийтийн номын сан, сургууль, цэцэрлэг зэрэг 10 орчим байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт, зарим анхаарах асуудлын тухай хэлэлцэв. Мөн Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2020 оны үйл ажиллагааны тайлан, 2021 онд хийх хяналт шалгалтын ажлын төлөвлөгөө, цалингийн сан, шаардлагатай тоног төхөөрөмжийн тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж санал солилцов. 



2020 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу нийт 50 гаруй байгууллага, тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж ажиллажээ. 



Энэ удаагийн хурлын үр дүнд цаашид аймаг, сум орон нутгийн төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах, салбарын холбогдох хууль тогтоомжийг сахиулан, санхүүгийн сахилга батыг бэхжүүлэх, санхүүгийн зарим зөрчил дутагдлыг багасгах чиглэлд онцгой анхаарч ажиллахаар болсон юм.

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ