Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлж байна



Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 01/197 тоот удирдамжийн дагуу бүх шатны боловсролын сургалтын байгууллагын орчинд үйл ажиллагаа явуулж буй худалдааны газруудад урьдчилан сэргийлэх шалгалтыг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хийж байна. 
Тус шалгалтаар сургуулийн ойр орчинд үйл ажиллагаа явуулж байгаа гурван хүнсний дэлгүүрт Тамхины тухай хуулийн 6-р зүйлийн 6.7.14 дэх заалт /ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах/-ыг зөрчиж тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгосон зөрчил илэрлээ. 
Дээрх гурван аж ахуй нэгжийн худалдаалж байсан нийт 14 нэр төрлийн 218000 төгрөгийн тамхийг буцаан татан авалт хийлгүүлж, аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Жаргалант сумын ЗДТГ-т хүргүүлэн ажиллалаа. 
Сургуулийн ойр орчинд тамхи худалдаалах нь бага насны хүүхдийг тамхины хор уршигт өртөх, эрүүл мэндээрээ хохирох эрсдэлийг бий болгох тул хуулиар хориглосон. Иймд иргэн та ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдаалж буй зөрчлийг манай газрын 7043-1286 дугаарын утсанд яаралтай мэдээлж, хамтран ажиллана уу.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ