Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 104 дугаар тогтоолоор “Үйлдвэрлэгч Жаргалант” дэд хөтөлбөр баталсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, стандартын шаардлага хангасан брэнд бүтээгдэхүүн бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго, цаашдын зорилт, төлөвлөлтийн талаар Жаргалант сумын Засаг дарга С.Гантөмөр мэдээлэл хийлээ. Видео: Огноо: 9/8/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 961 Мэдээ таалагдсан: