Сумдын Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалт зохион байгуулав




Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улс даяар зохион байгуулахтай холбогдуулан Ховд аймгийн Сонгуулийн хорооноос “Сумдын сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга” нарыг хамруулсан сургалтыг 2020.08.28-нд зохион байгууллаа.  



Тус сургалтаар
-       Сонгуулийн байнгын бус байгууллага, түүний зохион байгуулалт
-       Сонгуулийн тойрог, хэсэг, мандатын тоо
-       Нам, эвсэл, нэр дэвшигчийн бүртгэл
-       Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа
-       Сонгогчийн нэрсийн жагсаалт
-       Саналын хуудас, түүнийг бэлтгэх, хэвлэх, түгээх
-       Санал тоолох төхөөрөмжийн ажиллагаа, өгөгдөл дамжуулах туршилт
-       Санал авах ажиллагаа, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах
-       Санал тоолох ажиллагаа, хяналтын тооллого, саналын дүнг нэгтгэх
-       Зөрчил маргаан, гомдлыг хянан шийдвэрлэх
-       Сонгуулийн төсөв, зарцуулалтын тайлан хүлээн авах
-       Ковид-19 цар тахлын үед сонгууль зохион байгуулах зэрэг сэдвүүдээр аймгийн Сонгуулийн хорооны гишүүд мэдээлэл хийж харилцан мэдээлэл солилцов.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ